Монголд амьдардаг БНСУ-ын иргэд 2000 түргэвчилсэн оношлуур хандивлалаа

Монгол Улсад амьдарч буй БНСУ-ын иргэд өнөөдөр Улсын онцгой комисст 2000 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивласныг Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
БНСУ-д үйлдвэрлэгдсэн энэхүү оношлуурын шинжилгээний хариу гурван цагийн дотор гардаг аж.
Монголд суугаа Солонгос иргэдийн нийгэмлэгийн төлөөлөгчдөд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивлаж байгаад талархал илэрхийлээд “Дэлхийн улс орнууд бүгд хамтран ажиллаж байж энэ хүнд хэцүү бүхний ард гарна. Тиймээс улс орнууд туршлага, мэдээллээ хуваалцах нь чухал. Тухайлбал БНСУ-д энэ сарын 15-нд явагдах парламентын сонгуулийн үйл явц манай улсад ихээхэн туршлага болох болно” хэмээн онцолсон юм.
Б.Хонгорзул
скачать dle 12.0

Холбоотой мэдээ