"Эрүүл Монгол 10,000 маск" аяныг эхлүүлж байна
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эерэг тэмүүлэл ТББ хамтран "СОЁЛТОЙ БОЛГОЁ” аяныг дэмжин Эртэч Монгол хөтөлбөрийг энэ оны 4-р сард "Эрүүл Монгол 10,000 маск” уриан дор зохион байгуулахаар боллоо.
Хүүхэд, залуучуудад эрт босох, эерэг хандлагыг төлөвшүүлэх, эрүүл зөв дадалтай амьдралыг төлөвшүүлэх зорилготой Эртэч Монгол хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 12,000 залуучуудыг хамруулж, бодит оролцоонд тулгуурлан дэмжиж чадсан хөтөлбөр юм.
КОВИД-19 вирусийн дэгдэлттэй холбоотой үүсээд байгаа онцгой нөхцөл байдалтай холбогдуулан Эртэч Монгол хөтөлбөрийг цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалт нь 04-р сарын 08-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд Эртэч Монгол хөтөлбөрийг дэмжин ажилладаг багш нар удирдан зохион байгуулна. Сургалтын хугацаанд 9 сэдвээр 9 багш залуучууддаа мэдээлэл хийх болно.
Хэрхэн хамрагдах вэ?
Та энэхүү мэдээллийг олон нийтэд түгээж өөрийн зүгээс 50 маскийг хандивлаж "Эртэч Монгол" хөтөлбөрийн сургалтад хамрагдах боломжтой. Таны хандивласан маскийг бид хэрэгцээ шаардлагатай байгаа эмч, цагдаа, цэрэг, онцгой байдлын ажилтнуудад өгөхөөс гадна зорилтод бүлгийн хүүхэд багачууд, айл өрхөд хандивлах болно.
Мөн олон улсын боловсрол хөгжлийн төвөөс 10,000 маск аянд хамрагдсан залуучуудаас 5 шилдэг залууг шалгаруулж Филиппин улсад 50%-ийн хөнгөлөлттэй суралцах боломжийг олгоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг:Утас: 90099099, 99330335Facebook.com @ubfcy.mn @ertechmongol хуудсаар аваарай.
Эрүүл Монгол 10,000 маск аянд нэгдэж хамтдаа сэргийлье.