Архангай аймагт газар хөдлөлтийн давтамж жил ирэх тусам нэмэгдсээр байна

Газар хөдлөлтийн төвшин гурваас бага магнитудтай байвал хүнд онцгой мэдрэгддэггүй бол 7-оос дээш магнитудаар газар хөдлөх үед том талбай хамарсан сүйрэл болдог байна. Тэгвэл Архангай аймгийн хувьд газар хөдлөлтийн давтамж жил ирэх тусам нэмэгдэж байна.
Тодруулбал Архангай аймгийн Эрдэнэбулган суман дахь газар хөдлөлт бүртгэх Цэцэрлэг салбарын мэдээлснээр 2020 оны 1-р сарын 1-нээс 3-р сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд 1092 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Эдгээр газар хөдлөлтүүдийг хүчний хувьд авч үзвэл 1-ээс бага магнитудтай газар хөдлөлт 976 удаа, магнитуд 1-тэй газар хөдлөлт 108 удаа, магнитуд 2-той хөдлөлт 7 удаа, магнитуд 3-тай газар хөдлөлт 1 удаа болжээ.
Т.Алтанзагас
Эх сурвалж: МОНЦАМЭ
скачать dle 12.0

Холбоотой мэдээ