ОХУ дөрөвдүгээр сарыг дуустал бүх нийтээр нь цалинтай амраах шийдвэр гаргалаа 1,410 Tweet

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн дэгдэлтийн улмаас Орос даяар дөрөвдүгээр сарыг дуустал бүх нийтээр амраах шийдвэр гаргасан талаар мэдэгдлээ. Энэхүү мэдэгдлийг тус улсын телевизийн сувгуудаар дамжуулсан байна.
Ерөнхийлөгчийн хэлснээр дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал амраахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр ажил хийдэг хүмүүсийн цалин хөлсийг олгох ёстой гэжээ.  Энэ цаг үед иргэдийн орлого болон ажлын байрыг хадгалах нь чухал гэдгийг тэрбээр онцолсон байна. 
"Халдварын дэгдэлт намжаагүй байна. Нэг долоо хоног бүх нийтээр амарсан нь вирусийн тархалттай тэмцэхэд тодорхой хэмжээгээр тус болсон" хэмээн Ерөнхийлөгч хэлжээ.
Халдварын тархалтын нөхцөл байдлаас шалтгаалж тухайн нутаг дэвсгэрт ямар дэглэм тогтоох эсэхийг бүс нутгийн захирагчид өөрсдийн эрх үүргийн хүрээнд шийднэ гэжээ. Мужийн захирагчдад аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах эрхийг нь олгосон байна.
Москва хотын захирагч Сергей Собянин одоогийн хөл хорионы дэглэмийг хотын оршин суугчид тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө хэмээжээ.
Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Путин гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 5-ны өдрүүдэд иргэдээ бүх нийтээр амраах шийдвэр гаргаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал хураалтын өдрийг хойшлуулах шийдвэр гаргасан талаар мэдэгдсэн. 
Телевизээр дамжуулан мэдэгдэл хийснээс тав хоногийн дараа буюу гуравдугаар сарын 29-ний өдөр нийслэл Москва хот болон Москва муж даяар өөрийгөө тусгаарлах дэглэм тогтоосон юм. 
Өнөөдрийн байдлаар Орост нийт халдварын 3548 тохиолдол бүртгэгдэж, 30 хүн нас бараад байна. 
Эх сурвалж: ВВС
скачать dle 12.0

Холбоотой мэдээ