Ц.Цогзолмаа НАМЭХ-г удирдсан таван жилийн хугацаанд шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо огцом өсчээ

НАМЭХ-ны VII чуулган өчигдөр боллоо. МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны VII чуулганаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг ерөнхийлөгчөөрөө сонголоо. Түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшүүлсэн юм. Харин Сангийн дэд сайд Х.Булгантуяа заалнаас нэрээ дэвшүүлсэн ч санал таслах эрх бүхий 317 гишүүний 75 хувийн саналаар Д.Сарангэрэлийг сонгожээ. МАН-ын 28 дугаар Их хурал болсноос хойш болж буй бодлого шийдвэр хэрэгжүүлэх үндсэн зорилготой ач холбогдол бүхий хурал хэмээн намын зүгээс үзэж буй юм. НАМЭХ нь 1994 онд байгуулагдсан. Анх Д.Алтай даргатай “Эмэгтэйчүүд, хөгжил, хөдөлгөөн’’ нэртэйгээр байгуулагдаж байсан бол 1998 онд хоёрдугаар чуулганаа хуралдуулж, МАСЭХ (Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо) нэртэй болсон. 2010 оны аравдугаар сард МАН-ын 26 дугаар Их хурлын өмнө МАСЭХ-ны ээлжит дөрөвдүгээр чуулганаа хуралдуулж, шинэ бодлого, зорилгоо тодорхойлж, байгууллагын нэрээ Нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбоо болгон дахин өөрчилж, үндэсний хэмжээний эмэгтэйчүүдийн төрийн бус байгуулллага болон төлөвшиж хөгжиж эхэлсэн. 2011 оноос УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан. Харин 2014 оны аравдугаар сард болсон ээлжит зургадугаар чуулганаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Ерөнхийлөгчөөр сонгогдож, тав дахь жилдээ ажиллаж байжээ.  
Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа НАМЭХ-г удирдсан таван жилийн хугацаанд тус байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өндөр хэмжээнд, өргөн цар хүрээтэй хөгжсөн. Өдгөө НАМЭХ нь дэлхийн 20 гаруй улстай хамтран ажиллаж байгаагаас БНХАУ, БНСУ, Европын хөгжингүй орнуудтай ойр нягт хамтын ажиллагаатай байна. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд болсон түүхэн том нэг үйл явдал бол Соц-Интернийн Азийн бүсийн хурлыг Азидаа анх удаа Монгол Улсад зохион байгуулж, “Улаанбаатарын тунхаглал’’-ыг гаргаж, Азийн бүсийн эмэгтэйчүүдийг уриапж ажилласан явдал юм. 
Соц-Интернийн Олон Улсын Эмэгтэйчүүдийн байгууллага нь 139 орны улстөрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, улс төрийн оролцоог дэмжих чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд НАМЭХ нь 1999 онд Соц-Интернийн Олон Улсын эмэгтэйчүүдийн байгууллагын
/СОУЭБ/ ажиглагч гишүүнээр элсч, 2003 онд Бразилийн Сан-Пауло хотноо болсон СоЦ-Интернийн эмэгтэйчүүдийн байгууллагын Их хурлын шийдвэрээр жинхэнэ гишүүн болсон түүхтэй. 2015 онд НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа тэргүүтэй Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл Франц улсын Марсель хотод зохион байгуулагдсан ээлжит хуралд оролцох үеэрээ 2016 оны хурлыг эх орондоо зохион байгуулах шийдвэрийг гаргуулж чадсан юм. Өдгөө НАМЭХ нь НҮБ-аас эмэгтэйчүүдийн аж байдлын хүрээнд зохион байгуулагддаг бүхий л хурлуудад Монгол Улсаас албан ёсоор хүндтэй зочин уригддаг Соц-Интернийн хүндтэй байгууллага болж чаджээ. Түүнчлэн ерөнхийлөгч Ц.Цогзолмаа НАМЭХ-г удирдсан таван жилийн хугацаанд шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо огцом өсчээ. НАМЭХ-оос манлайлагч эмэгтэйчүүдийг бүх шатны сонгуульд бэлтгэх, чадавхжуулах талаар үе шаттай арга хэмжээ авч ажилласаны үр дүнд 2016 оны сонгуулиар УИХ-д 12 эмэгтэй гишүүн сонгогдож, аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуульд үнэмлэхүй ялалтыг байгуулан түүхэн амжилтыг үзүүлэв. 
 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ