“Бизнес” зочид буудалд 21 настай бүсгүй учир битүүлгээр амиа алдав

Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, УДЭТ-ын дэргэдэх “Бизнес тауэр”-т байрлах “Бизнес” зочид буудалд энэ сарын 1-2-нд шилжих шөнө нэг бүсгүй амиа алджээ. Тус зочид буудлын үйлчилгээний ажилчид уг хэргийг нууцалсан уу, ямартай ч тийм зүйл болсныг мэдээгүй гэцгээж байв.
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрынхнаас энэ талаар тодруулахад “Бизнес” зочид буудалд архи уусан хүн ухаангүй болчихлоо гэсэн дуудлага ирснийг шалгахад 21 настай эмэгтэй О нь ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байсан нь үнэн. Амиа алдсан шалтгааныг тодруулахаар ШШҮХ-гийн шинжээчдэд хандан нарийвчилсан шинжилгээ хийлгэж байна” гэсэн юм.
Тус хүрээлэнгийн шинжээч нар эд, эсийн түвшинд шинжилгээ хийж байж нас барсан шалтгааныг тогтоохоор болсныг эх сурвалжууд мэдээллээ.
Хотын төвийн А зэрэглэлийн бүсэд оршдог “Бизнес тауэр”-т оффис, зочид буудал, шөнийн цэнгээний газар зэрэг олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0

Холбоотой мэдээ