Спорт цогцолборын барилгын ажилтай танилцлаа

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд баригдаж буй 1000 хүний суудалтай спорт цогцолборын барилгын ажилтай дүүргийн ИТХ-ын дарга Л.Ариунтуяа, Засаг дарга Н.Батсүмбэрэл нар танилцлаа. Барилгын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Дотор заслын ажлууд хийгдэж байгаа бөгөөд удахгүй ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг гүйцэтгэгч байгууллага танилцууллаа.
Усан сангийн дүүргэлт хийгдэж, танхимуудыг ашиглалтад оруулахад бэлэн болсон бөгөөд сагсан бөмбөг, хурлын танхимууд бэлэн болсон байна. Тус цогцолборт хүүхэд залуус усан спорт, хоккей, сагсан бөмбөг болон танхимын спортын олон төрлүүдээр үнэ төлбөргүй хичээллэх боломжтой юм.



скачать dle 12.0

Холбоотой мэдээ