2020 оны хамгийн том тэргэл сар өнөөдөр орой гэрэлтэнэ
Энэ жилийн хамгийн том, хамгийн тод тэргэл сар өнөөдөр орой гэрэлтэх юм байна. Энэ сар мягмар гаригийн оройноос лхагва гаригийн үүр хүртэл үзэгдэх бөгөөд, хамгийн сүүлд 2019 оны аравдугаар сарын 31-нд мандсан хамгийн том тэргэл сарнаас 14 хувиар том харагдана гэнэ. Мөн энгийн тэргэл сарнаас 30 хувь илүү гэрэлтэй, бага зэргийн ягаан туяатай байх юм байна. Дараагийн удаа ийм хэмжээтэй сарыг хүн төрөлхтөн 2034 оны арваннэгдүгээр сарын 25-нд харах бол, 21-р зууны хамгийн том сарыг 2052 оны арванхоёрдугаар сарын 6-нд харах боломжтой.