Хөл хорио зөрчсөн Эрүүл мэндийн сайд огцрох өргөдлөө өгчээ

Хөл хорионы дэглэмийг зөрчиж, гэр бүлийнхэнтэйгээ хамт гэрээсээ 20 км зайд орших далайн эргээр зугаалсан нь батлагдсан Шинэ Зеландын эрүүл мэндийн сайд Дэвид Кларк огцрох өргөдлөө өгчээ.
Тэрбээр өөрийгөө тэнэг үйлдэл хийсэн хэмээгээд огцрох өргөдлөө Ерөнхий сайд Жасинда Ардернд өгсөн байна. Харин Жасинда Ардерн цар тахлын үед Эрүүл мэндийн сайдаа солих нь тийм ч сайн шийдвэр биш гэж үзээд түүнийг албан тушаал бууруулах шийдвэр гаргажээ.
Ингэснээр Дэвид Кларк дэд сайдын албан тушаалд очсон ба мөн давхар Сангийн яаманд хашдаг байсан ажлаа өгөхөөр болсон байна.
Тус улсад өнгөрсөн гуравдугаар сарын 25-наас хөл хорионы дэглэм хэрэгжиж эхэлсэн бөгөөд машинтайгаа гэр бүлээрээ зугаалж байгаа нь  хэвлэлд нийтлэгдсэнээр асуудал үүсчээ. Шинэ Зеландад өнөөдрийн байдлаар 1,100 гаруй хүн халдвар авч, нэг хүн нас бараад байгаа юм.
Үүнээс өмнө Шотландын Эрүүл мэндийн сайд мөн хорио цээрийн дэглэм зөрчин зуслангийн байшиндаа очсон нь батлагдаж, албан тушаалаасаа огцорсон байна.
Эх сурвалж: BBCGUARDIAN
скачать dle 12.0

Холбоотой мэдээ