АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарын төрсөн өдөрт очсон эмнэлгийн дарга Х.Алтайсайхан зодуулж хүнд гэмтэл авчээ


Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал асан Г. Батбаатар саяхан төрсөн өдрөө сүртэйхэн тэмдэглэжээ. Тодруулбал өнгөрсөн 09 дүгээр сарын 11-нд болсон уг төрсөн өдрөөр журмын нөхөр Монгол Япон сургалтын эмнэлгийн захирал Х.Алтайсайханыгаа бүлэглэн зодох төлөвлөгөөтэй байсан гэх цуу яриа байна. Төрсөн өдөрт нь тус сургуулийн багш Баясгалан, хангамж үйлчилгээний газрын дарга асан Батхуяг болон бусад тойрон хүрээлэгчид нь байсан сурагтай. Ийнхүү бялуугаар эхэлсэн уг төрсөн өдөр Х.Алтайсайханыг зодож хүнд гэмтэл учруулсан нь одоо СБДүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа аж. Тухайн асуудлыг Х.Алтайсайхан захирал хамт олны хурал дээр ярихдаа "Баясгалан чи бол миний шавь. Гэтэл бусадтай бүлэглэж намайг зодсон чамтай хамтарч ажиллахгүй гэжээ. Үүнийг сонссон багш нар жигшин зэвүүцэж байсан байна. Тус сургуулийн багш гэх Баясгалан нь ардын хүүхдүүдэд эрдэм ном заах нь бүү хэл эмч хүн байх ч эрхгүй хүн байна. Бас шудрага ёс гээд лоозон бариад хэвлэлийн хурал хийгээд байсан нь хөгийн гэлтэй. Хэрэв энэ олны чих дамжсан энэхүү яриа үнэн бол АШУҮИС-ийн захиралын суудлыг буцааж авна хэмээн тэмцэл хийгч Г.Батбаатар тийм ч их ариун хүн биш бололтой.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ