Ажлын хэсгийн хурал боллоо
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Агаар,орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөр батлах тухай” 98 дугаар тогтоол, 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2018 оны 18/02 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө батлах тухай” 17/10 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл 4 дүгээр сарын 17-ны өдөр А/235 дугаар захирамжаар Ажлын хэсэг байгуулсан.
Ажлын хэсэг нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны тавигдах шаардлагад нийцсэн эмзэг бүлгийн айл өрхийн гэр,сууцыг дулаалах, эко жорлонтой болгох төслийн ажлыг “Монголын Эмэгтэйчүүдийн сан” болон “ПАДЕМ” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх бөгөөд төслийн үр дүнд айл өрхийн амьдралын чанар дээшилж, агаарын болон хөрсний бохирдол зохих хэмжээгээр буурах юм.Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол ажлын хэсгийн ахлагчийн хувьд хуралдааныг зохион байгуулж төслийн ажлыг эхлүүлэхэд анхаарах асуудлууд, иргэдийн оролцоог хангаж ажиллахад онцгой анхаарч ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.