Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газраас 20.9 га-г хэсэгчлэн иргэн, аж ахуйн нэгжид шилжүүлжээ
Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газарт газар эзэмших эрх олгогдсон зарим иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хэвлэлийн бага хийлээ.
Мөн хурлаар олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд газар олгосон хууль бус захирамжийг хүчингүй болгох тухай болон газрын зөрчил арилгах арга хэмжээний хэрэгжилтийн талаар мэдээлэв.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий, “Нийслэлийн Засаг дарга болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын хамтарсан “Газрын зөрчлийг арилгах, кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг сайжруулах” тушаалын дагуу манай албанаас ЕБС, сургуулийн өмнөх боловсрол, эмнэлгийн эдэлбэр газарт газар олгосон судалгааг Улаанбаатар хотын хэмжээнд гаргалаа. Судалгаагаар 105 сургууль, 154 цэцэрлэг, 44 эмнэлэг, нийт 303 байгууллагын газартолгосон байдлыг судлан үзэхэд 45 байгууллагын газраас 20.9 га газрыг хэсэгчлэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шилжүүлсэн байна” гэв.
Нийслэлийн Засаг даргын захирамжийнхэрэгжилтийг хангах хүрээнд зохих зөвшөөрөлгүй хашаа, хайс, хаалт, шат, өргөтгөл, гарааш барьснаар нийтийн эзэмшлийн талбай, орц гарц, явган хүний зам хаасан газрын зөрчил арилгажээ.Нийт263 байршилд 449 обьект чөлөөлснийг төрлөөр нь авч үзвэл хашаа, хайс 346, өргөтгөл найм, ТҮЦ 32, гарааш, контейнер 63-ыг буулгаж тус тус газар чөлөөлсөнбайна. Газар чөлөөлөх ажил хийснээр хорооллын дундах авто замын 87 байршилд орц, гарц нээгдэж, нийтийн эзэмшлийн 31 байршлын 4151 ам метр газар, явган хүний зам хаасан 56 байршилд 10189 ам метр талбай чөлөөлснөөр тохижилт хийх, газар ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авах боломжтой болжээ. Хоёрдугаар шатны газрын зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд 198 байршлаас 96 байршилд зөрчил арилгаж, ажлын гүйцэтгэл 49 хувьтай хэрэгжиж байгаа аж.
Олон улсын хүүхдийн "Найрамдал" зуслангийн газарт зөвшөөрөл авсан ч үйл ажиллагаа явуулаагүй 24 байршилд газар эзэмших гэрчилгээг энэ сарын 5-ны захирамжаар хүчингүй болгосонбайна. Нийт 103 иргэн, аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг судалж, 69 зөвшөөрөлМэргэжлийн хяналтын газарт шилжүүлээд байгаа аж.