Алтай суманд нар салхины станц барих ажлыг эхлүүллээ
![](/uploads/posts/2020-04/1587456512_5e9990b17e702.jpeg)
Тус суманд эрчим хүчний асуудал хамгийн ихээр тулгамдаж буй талаар сумын Засаг дарга Цэрэвсамбуу мэдээлэв. 2010 онд нарны сэргээгдэх эрчим хүчийг барин ашиглалтад оруулсан хэдий ч цэнэг хураагуурын ашиглалтын хугацаа дууссан байна.
Иймээс тус суманд өнгөрсөн онд Азийн хөгжлийн банкны 92 мянган долларын санхүүжилтээр 450кВ-н хүчин чадалтай нарны станц, 200кВ-н салхин станц барихаар бүтээн байгуулалтын ажлаа эхлэхэд бэлэн болоод байгаа ажээ.
Түүнчлэн энэ онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ЗДТГ-ын барилга, эмнэлгийн барилгын өргөтгөл, жишиг гудамж, спорт заал ашиглалтад орох ажээ.
Алтай сум нь Монгол Улсын баруун хязгаарт БНХАУ, Бугат, Төгрөг, Цээл сумтай хиллэн оршдог бөгөөд Улаанбаатар хотоос 1365 км, Говь-Алтай аймгийн төвөөс 365 км-т оршдог юм.