Б.Мөнхцэлмэг:Х.Нямбаатар гишүүний орлого 15 дахин өссөн

Өөдгүй этгээдүүдийн хоргодох байр эх оронч болж жүжиглэх
УИХ-ын гишүүдийн авлигатай холбоотой, хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн зэрэгтэй холбоотойгоор “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс уриалга гаргасан. Энэ талаар тус хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэгийн Төр.мн сайтын сэтгүүлчдтэй ярилцсаныг сийрүүлэн хүргэж байна.
-Та бүхэн УИХ-ын Ёс зүйн дэд хороотой хамтран УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг хууль эрх зүйн хүрээнд зогсоох ёстой хэмээн парламентад хандсан. Ямар үндэслэлээр эрх зүйн орчноор зохицуулах шаардлагатай гэж үзсэн юм бэ?
-Авлигын эсрэг хуулийн 13.2-т зааснаар нийтийн албан тушаалтан буюу Засгийн газрын сайд, УИХ-ын гишүүн, дарга гээд бүх хүн хөрөнгө орлогын мэдүүлгээ нээлттэй өгдөг. Энэ мэдээллээс харахаар УИХ-ын гишүүн болонгуутаа хувийн болон гэр бүлийн орлого нь огцом өсдөг. Гэнэтхэн 182 сая төгрөгийн автомашинтай болчихдог зэрэг баримт байна. Эдгээрийг шалгуулъя гээд АТГ-т өгөхөөр шалгах эрх нь тэнд байдаггүй. Иргэд ХОМ-ийг нээлттэй өгсөн гэж ойлгодог. Гэтэл бодит байдал дээр АТГ шалгах эрхгүй. Харин хуулиараа зөвхөн УИХ-ын Ёсзүйн дэд хороонд эрх бий. Тодруулбал, УИХ-ын гишүүн болоод гэнэт хөрөнгөжсөн асуудлыг УИХ-ын гишүүд өөрсдөө шалгана гэсэн үг. Гишүүд өөрөө өөрсдийгөө шалгана гэсэн хуулийн заалт байна гэсэн үг.
УИХ-ын нэг гишүүн нөгөөгийнхөө ХОМ-ийг шалгана гэдэг нь эрх ашгийн зөрчил, нэг нь нөгөөгөө барьцаалах, найр тавих нөхцөл үүснэ. Тиймээс бид хуулийн өөрчлөлтийг санал болгож байгаа юм. Энэ хүрээнд бид зөвхөн Авлигын эсрэг хууль биш Ашиг сонирхолын хууль зэрэг нэр бүхий хуулиудад өөрчлөлт оруулахаар шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хариу маань ч ирсэн. Бидний шаардлагыг шалгахыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд уламжлан, шилжүүлсэн. Мөн Монгол Улсын Засгийн газрын сайд Л.Оюун-Эрдэнийн гарын үсэгтэй албан бичгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд уламжлан, шилжүүлсэн байдаг. Угаасаа УИХ-ын даргын 177 дугаар захирамжаар Авлигын эсрэг болон бусад хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэгт бидний санаачилгыг шилжүүлж байгаа юм. Эндээс мөн хардлага үүссэн.    
Авлигын эсрэг хуулийн өөрчлөлтийн ажлын хэсэг, Хууль зүйн байнгын хороог толгойлж буй УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гэж байгаа. Гэтэл түүний өөрийнх нь ХОМ-ийг харж болно. 2015 онд түүний хувийн орлого 29 сая төгрөг байсан. Өнөөдрийн байдлаар 442 сая төгрөг болсон гэж бөглөсөн байгаа. Зөвхөн өөрийнх нь орлого 15 дахин нэмэгдчихсэн. Гэр бүлийнх нь орлого 2015 онд 20 сая төгрөг байснаа өнөөдөр 100 сая болтлоо 5 дахин өссөн. Орон сууц, барилга байгууламжийн хувьд УИХ-ын гишүүн болохоос өмнө 350 сая байснаа өнөөдөр 650 сяа буюу хагас тэрбумаас давчихсан. Тээврийн хэрэгсэлгүй байснаа өнөөдөр 182 сая төгрөгийн машинтай болчихсон. Мал аж ахуй нь 15 саяар үнэлгдэж байгаад одоо 130 сая буюу 9 дахин өссөн үзүүлэлттэй болчихсон. Эдгээрийг шалгаачээ хэмээн нэг иргэн 10-аад сарын өмнө хүсэлт өгсөн байдаг. Гэсэн ч өнөөг хүртэл шалгагдаагүй л байна. Тэгхэрээр ХОМ нь ийм байхад бид үүнтэй холбоотой хуулийн өөрчлөлтийг хийгээчээ гэх нь ажиллагаа ихтэй болно гэдгийг харуулж байна. Өөрөөр хэлбэл ашиг сонирхолын зөрчил үүсэх вий гэдгийг л сануулаад байгаа юм.
Бид дээрх асуудлаар мэдээлэл хийсний дараа Х.Нямбаатар гишүүн “Би 2018 онд зуслангийнхаа 2 давхар байшинг бусдад зарсан. ХАОАТ төлсөн. Ингэхээр орлого нэмэгдэж л гарна. АТГ шалгах л хэрэгтэй” гэдэг тайлбарыг өгсөн.
УИХ-ын гишүүдийн өөрсдийнх талаарх баримттай мэдээлэл гараад ирэхээр “хэн нэгний захиалгаар хийгдэж байна, манай тойрогт нэр дэвших гээд байна “ гэх зэрэг хөгийн асуудал ярьдаг. Бидний энэ үйл ажиллагаанд ямар нэгэн улстөржилт бол байхгүй. Цэвэр хуулийн өөрчлөлт.
Х.Нямбаатар гишүүн “Би орон сууцаа зарсан учраас миний орлого нэмэгдсэн” гэж ярьж байгаа юм. Гэтэл өөрийнх нь бөглөсөн ХОМ-т орон сууц нь 2 дахин өсчихсөн байгаа юм. Асуудал үүсэхэд тайлбар гэх уянгын халиттай яриагаар бусдыг хуураад өнгөрчихөж болно гэж бодоод байх шиг байна. Бид тийм зүйл болгохгүйн тулд араас нь хариуцлагатайгаар явна. Түүнчлэн бидэнд хуулийн байгууллагаас шалгаад гаргасан дүгнэлт л хэрэгтэй. Түүнээс хэн нэгний тайлбар хэнд ч хэрэггүй шүү дээ.
-Та бүхнийг мэдээлэл хийсний дараа Х.Нямбаатар гишүүн тайлбар өгөхдөө “Одоо сонгууль дөхчихсөн. Хэн нэгний тойрогт өөр хэн нэгэн дэвшихийн тулд ямар нэгэн хөдөлгөөн байгуулаад, тодорхой хүмүүсийг зориудаар гүтгэж, гуйвуулах, мушгих ажиллагаа явуулдаг” гэсэн шүү дээ?
-Өөдгүй этгээдүүдийн хоргодох байр эх оронч болж жүжиглэх гэж үг байдаг.  Бид аливаа асуудлыг баримттай ярьж байна. Өөрийнх нь бөглөж өгсөн ХОМ-ийг шалгуулъя, үүн дээр эрх ашгийн зөрчил үүсэх үү гэдэг асуудал ярихаар сэдэв хазайлгаж тайлбар хийгээд улстөржүүллээ, манай тойргийг булаах гэж байгаа юм. Үнэндээ энэ мэтийн хуурамч популист байдлаар монголд цаашдаа явмааргүй байна. Тэр хүн иргэний нийгмийн байгууллагад бол хүндэтгэлгүй ханддаг гэдэг нь өөрийнх нь тайлбараас харагдаж байна. Тиймээс хуулиар шалгагддаггүй юм бол бид сонгогдсон тойрогт нь очиж, иргэдээс нь гарын үсэг цуглуулна.
Авлигатай тэмцэх нь хэн нэгэн хөмсгөө зангидаж, дөвчигнөж хэвлэлийн хурал хийж, бусдыг загнахын нэр биш. Тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй. Авлигатай тэмцэхийг харахад индекс өссөн үү, буурсан уу гэдгээс харагддаг. Хууль эрх зүйн ямар өөрчлөлт орсон бэ гэдэг л асуудал шүү дээ. Бид бодитой ажил хийгээч гээд бэлэн хуулийн өөрчлөлт өгчихсөн хүлээж байна. Хуульд нэг сар хүлээхээр заасан байдаг. Хэрэв дорвитой хариу өгөхгүй бол биддархаагнийн арга хэмжээндээ орно.
-Та бүхний үйл ажиллагаанаас харахад ганц Х.Нямбаара гишүүн рүү чиглээгүй болох нь тодорхой байна. Хуулийн өөрчлөлт хийхэд ашиг сонирхол орох вий гэх хардлага байна. Мөн өмнө нь ганц Х.Нямбаатар ч биш. Хөрөнгө, орлого нь 6-30 дахин гурван ч гишүүн байгаа талаар яригдаж байсан?
-Бид Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулахгүй бол зарим зөрчил гарч байна. Жишээ нь, хэн нэгэн гишүүн “Цензургүй яриа” ч юм уу телевизийн нэвтрүүлэгт ороод зүгээр л тайлбар хийгээд асуудлыг намжаагаад байна. Ингэж худлаа тайлбар хийх эрх нээлттэй байдаг. Шалгах эрх нь АТГ байдаггүй учраас бид хуулийн өөрчлөлт хийе гэж байгаа юм.
Украйн улсад гэхэд л парламентын гишүүн, энгийн иргэд бүгд адил тэгш эрхтэй. Гэтэл манай улсад УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг шалгаж болдоггүй хэрнээ төрийн бусад албан хаагчдын мэдүүлгийг шалгаж болдог. Ингэж л хууиас зугатаж байна. Бид парламентын засаглалтай улс. Тиймээс парламент эрүүл байснаар эрүүл Засгийн газар бусад газар, албадаа бүрдүүлж явна.
Бид ганц Х.Нямбаара гишүүнд хуулийн таван өөрчлөлтийг өгөөд байгаа юм биш. Нэгэнт ажлын хэсэг байгуулагдчихсан учраас өгч байгаа юм.
-Ямар таван өөрчлөлт байгаа вэ?
-Эхнийх нь Авлигийн эсрэг хуулийн 13.2 буюу УИХ-ын гишүүний ХОМ-ийг шууд шалгах. Хоёрдугаарт ХОМ-ээс гадна хувийн ашиг сонирхолын мэдүүлэг гэж бий. Түүнийг шалгах эрх мөн АТГ-т байдаггүй. Тэгэхээр үүнийг шалгах эрхтэй болгоё гэж байгаа юм. Дараагийнх нь АТГ-ын төсөвтэй холбоотой асуудлыг өөрчил гэж байгаа. Учир нь Авлигын эсрэг үйл ажиллагаа явуулъя гэвэл тухайн институц хүчтэй байх учиртай. АТГ-ын төсвийг өмнө нь хэзээ ч бууруулдаггүй байсан. Гэтэл сүүлд хуульд бууруулаад оруулчихсан. Ингээд тухайн байгууллага төсвөө нэмэгдүүлэхийн тулд АТГ-ынхан УИХ-ын гишүүдийг гуйх шаардлагатай болчихож байгаа юм. Тиймээс үүнийг өөрчил гэсэн. Дөрөвдүгээр АТГ-ын орон тоо, бүтцийг парламентаас баталдаг байдлыг өөрчлөхийг шаардсан.
Эцэст нь Ашиг сонирхолын тухай хуулийн 23.7-д ашиг сонирхолын зөрчилтэй хүн өндөр албан тушаалд томилогдох гэж байгаа бол АТГ түдгэлзүүлдэг байсныг Төрийн албаны тухай хуулиар үгүй болгочихсон. 
УИХ-ын гишүүд өөрсдөө хуулийн жижиг, жижиг өөрчлөлтөөр авлигын эсрэг байгууллагаа хүчгүй болгодог, өөрсдийн гарт оруулдаг, өөрсдийн хөрөнгө, орлого нь хэт өсчихсөн байхад тайлбар хийсэн болоод шалгуулахгүй өнгөрдөг замбараагүй байдал байсаар байна. Авлигатай тэмцэх гэж байгаа бол хуулиа л өөрчлөх ёстой.
-Хөрөнгө орлого нь нэмэгдэхээс гадна гэмт хэрэгт холбогдсон ч бүрэн эрх гэдэг зүйлээр хамгаалуулж, огт шалгуулдаггүй, хариуцлага тооцох механизм ч алга?
-Европын аюулгүй, байдал хамтын ажиллагааны байгууллагаас Монгол Улсын Засгийн газар, УИХ-д зөвлөмж хүргүүлсэн байдаг. Түүнд нь авлигын эсрэг үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол УИХ-ын хуульд байгаа гишүүний бүрэн эрх, дархан байдал гэдэг асуудал чинь саад болж байна гэх агуулга байдаг. Гэтэл манай гишүүд өөрсдөдөө ашигтай байдлаар түүнийг нь хэрэгжүүлдэггүй. Тиймээс л иргэний нийгмийн байгууллагууд хэвлэл мэдээлэлийнхэнтэй хамтран шахаж, шаардахаас өөр аргагүй.
-Төрийн өндөрлөгүүдээс гадна прокурорын байгууллагад мөн шаардлага хүргүүлж байсан байх аа?
-Прокурорын байгууллагад мэдээллийн ил тодын хуулиа биелүүлж ажиллахыг шаардсан. АТГ сардаа нэг удаа, Шүүхийн байгууллага сайтдаа мэдээллээ байршуулдаг. Гэтэл прокурорын байгууллага хаалттай, өөрсдийн тухай хуулиа хэрэгжүүлж ажиллахгүй байсан. Тиймээс бид хуулийн хүрээнд албан бичиг, шаардлага хүргүүлсэн. Түүний дараахан шинэ томилогдсон прокурор тухайн чиглэлийн дагуу салбарууддаа үрээг өгсөн байдаг. Энэ мэтчилэн бид иргэний хөдөлгөөн гэж дөвчигнөхөөс илүү хуулийн хийдлийг олж харж, түүнийг засч, залруулах өөрчлөлтийн төлөө л явж байна. Үр дүн нь ч прокурорын байгууллагаас эхлээд гарч байна гэж бодож байна.
-Та бүхний гаргаж тавьж буй мэдээллийг УИХ-ын гишүүд нэг л тайлбараар үгүйсгээд байгаа шүү дээ. Хөрөнгө, орлого нэмэгдээгүй л гэдэг. Тухайлбал УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хөрөнгө орлогоо 20 сая байтугай 2 төгрөгөөр ч нэмэгдээгүй гэсэн шүү дээ?
-Нууж болохгүй үнэн гэж байдаг. М.Оюунчимэг гишүүний хувьд гэр бүлийн орлого нь 2015 онд 30 сая төгрөг байснаа одоо 461 сая болчихсон тоо баримт нь байна шүү дээ. Аж ахуйн нэгжгүй хэрнээ хадгалажийн орлог нь 400-500 саяар нэмэгдсэн байна. Нэгэнт баримт нь ил байхад иргэний нийгмийн байгууллага бол араас нь шаардсаар л байх болно.
-Шаардлагынхаа хариуг эхний удаа нэг сар хүлээхээр болж байгаа юм байна?
-Бид хуулийн хугацаанд буюу нэг сар хүлээнэ. Хэрвээ хүлээгээд ямар нэгэн үйидэртэй өөрчлөлт байхгүй бол бид дараагийн үйл ажиллагаагаа хийхээр олон зүйлд бэлдэж байгаа. Өөрсдийнх нь хэлснээр улстөржүүлээд шахалт, шаардлагаа хүргэнэ. Бид олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг. Тэдний олон аргачлалууд бий. Тэр зарчмаар ажиллана.
-Энэ нийгэмд байгаа бугшмал асуудлуудылг зөв болгохын тулд хэрхвэл дээр вэ. Залуу хүний хувьд ямар бодолтой байгаа вэ?
-Иргэн ямар байна төр тийм л байна гэсэн үг байдаг. Тиймээс бид аливаа асуудалд буурь суурьтай хандаж сурах хэрэгтэй юм болов уу. Хэн нэгэн хүн гарч ирээд л би ингэх гэсэн тэгчихлээ гээд л уйлж, дуулахаар нь эмоциороо сонгодог байдал их шүү дээ. Мөн чанга дуугарч байгааг нь шударга хүн гэж итгэдэг. Гэтэл энэ нь үйлдлээрээ илэрхийлэгдэж байна. Тухайлбал, Х.Нямбаатар гишүүн шиг өөрийнх нь холбогдол бүхий тоо баримтаар байхад л сонгуультай холбоотой гүтгэж байна гэж байх жишээний. Ийм тохиолдлуудыг л ялгаж сурах чухал байна. Мэдээж өнөө цагт интернэт мэдээлэл хөгжиж байгаагийн хэрээр залуус ч бас худал зүйлд итгэхээ байсан нь сайшаалтай.
-УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хэлж буйгаар ойрын хугацаанд тэд хуралдахааргүй болсон гэж ойлгогдсон үү?
-Угаасаа дээрх асуудлыг Ёсзүйн дэд хороо шалгана гэдэг буруу шүү дээ. Энэ хороо мөрдөн, шалгах үйл ажиллагаа явуулдаггүй. Тэгэхээр дүгнэлт нь тодорхой. Хуульд зөрчил илэрсэн бол хуулийн байгууллагад шилжүүлнэ гэсэн байгаа. Гишүүн гишүүнээ шалгах нь ч ашиг сонирхолын зөрчил. Бидний эцсийн зорилго бол хуулийн өөрчлөлт. Энэ л хамгийн чухал.
 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ