Чернобыльд гарсан түймрийн улмаас цацрагийн ямар нэгэн эрсдэл үүсээгүй

Украйны талаас өгсөн мэдээлэлд үндэслэн үнэлгээ хийхэд тухайн улсад хийсэн хэмжилтийн дүнгээр цацрагийн түвшин маш бага хэмжээгээр нэмэгдсэн бөгөөд энэ нь хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэхээргүй байна гэж ОУАЭА-аас мэдэгдлээ.
ОУАЭА нь түймэр гарснаас хойш Украйн улсын холбогдох байгууллагуудтай нягт харилцаатай ажиллаж, ослын үед мэдээлэл солилцох нэгдсэн системээрээ гишүүн орнуудыг тухай бүр мэдээллээр ханган ажиллаж байна.
Манай улсын хувьд Мэргэжлийн хяналтын байгууллага Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран гүйцэтгэж буй хяналт шинжилгээний дүнгээр 2020 оны 04 дүгээр сард байгалийн цацрагийн дэвсгэр түвшин хэвийн хэмжээнд байна.