Малчдын зээлийн нөхцөлд хөнгөлөлт үзүүлж эхэллээ

Төрийн банкнаас ирүүлсэн мэдээллийн дагуу улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд:
Малчны зээлийн бүтээгдэхүүний нэмэгдүүлсэн хүүг чөлөөлөх;
Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулсны шимтгэлийг чөлөөлөх;
Зээлийн хугацааг 6 хүртэл сараар сунгах, 6 хүртэл сарын зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулах, хүүний төлбөрийг орлоготой нь уялдуулж уян хатан байдлаар шийдвэрлэх зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөж, холбогдох чиглэлийг бүх салбар, нэгжүүддээ хүргүүлэн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Төрийн банкнаас санхүүгийн хүндрэлд орсон малчдын хүсэлтийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүлээн авч, шийдвэрлэх тул иргэд та бүхэн Төрийн банкны холбогдох салбарт хандан, хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлнэ үү.