Дүүргийн 1-20 дугаар хорооны засаг дарга нартай цахим хурал хийлээ
Нийслэлийн нутаг дэвсгэрт Монгол Улсын шадар сайдын 2020 оны 33 дугаар тушаалын дагуу “Ковид-19” цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ, дадлага сургуулилалт энэ сарын 6-8 ны өдрүүдэд болно. Үүнтэй холбогдуулан нөөдөр дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир 1-20 дугаар хорооны Засаг дарга нартай цахим хурал хийлээ. Хурлаар дүүргийн Засаг даргын “Ковид-19 цар тахалтай тэмцэх бэлэн байдлын дадлага сургуульд оролцох тухай” захирамжийг танилцуулж, Онцгой комисс, Засаг даргын Тамгын газар, хороодын Ажлын алба дадлага, сургуулийн бэлэн байдлаа хангах, хэрхэн ажиллах, талаар мэдээлэл өгөв.