Ам.долларын эсрэг юань, евро чангарчээ

АНУ-ын эдийн засаг 2020 оны нэгдүгээр улиралд улирлын дүнгээр 4.8 хувиар агшиж, ажилгүйдлийн түвшин 4.4 хувь хүрч өсөөд байна.
Харин өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хугацаанд евро ам.долларын эсрэг 1.1 хувиар чангарч, 1.1 түвшинд хүрэв. Коронавирусийн нөлөөгөөр Евро бүсийн эдийн засаг 2020 оны нэгдүгээр улиралд жилийн дүнгээр 3.3, улирлын дүнгээр 3.8 хувь агшлаа. Энэ үзүүлэлт нь Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралаас хойш тохиолдсон хамгийн муу үзүүлэлт хэмээн эдийн засагчид дүгнэжээ. Мөн хоёр долоо хоногт юань ам.долларын эсрэг 0.3 хувиар чангарчээ.