Ухань хотын элсэлтийн шалгалт өгөх сурагчид сургуульдаа явж эхэллээ

Сургуулиуд танхимын сургалт эхлэхтэй холбогдуулан нэг ангид хичээллэх сурагчдын тоог цөөлж, ширээ хоорондын зайг томсгож, сургуулийн орчинд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Мөн зарим сургуулиуд үүдний хэсэгтээ биеийн халуун хэмжигч дулааны сканер байрлуулж, халуунтай сурагчдыг сургуулийн орчинд нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч, багш, сурагчдын сургуульдаа ирэх цагийг тодорхой зааж өгсөн талаар хятадын өдөр тутмын хэвлэлд дурдсан байна.
Энэ оны 1 дүгээр сараас хойш сургууль нь хаагдсан эсхүл цахим сургалтад шилжсэн байсан Хятадын бусад мужийн сургуулиуд 4 дүгээр сараас хойш аажмаар нээгдэж байгаа бөгөөд Бээжин, Шанхай хотын сурагчид хичээлдээ өнгөрсөн долоо хоногт оржээ.