“Хотын соёл” онлайн контент фестивалийг зарлалаа
Хотын соёл аяны хүрээнд онлайн контентын уралдаан зарласан талаар өнөөдөр нийслэлийн Соёл урлагийн газраас цахимаар мэдээлэл хүргэлээ. Иргэд олон нийтэд хотын соёлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, эерэг хандлагыг нэмэгдүүлэх, оролцоог нь дэмжих зорилгоор нийслэлийн Соёл урлагийн газраас санаачилан “Жи энтэртаймэнт” ХХК хамтран “Хотын соёл” онлайн контент фестивалийг зохион байгуулж байна.
Онлайн фестиваль нь видео реклам шторк, видео мэдээ, сурвалжлага, цахим нийтлэл, гэрэл зураг, аудио реклам, подкаст гэсэн таван төрлөөр явагдах бөгөөд хотын соёлыг мэдээлж, зөвлөж, түгээх, хүргэх сонирхолтой 16-аас дээш насны иргэн болон аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллага оролцох боломжтой хэмээн нийслэлийн Соёл урлагийн газрын Урлагийн хэлтсийн дарга Э.Цэнд-Аюуш хэллээ.
Фестивальд ирүүлсэн бүтээлүүдийг 2 үе шаттайгаар, оноо өгөх аргачлалаар шалгаруулах бөгөөд энэ сарын 11-29-ны өдрүүдэд зохион байгуулах аж. Энэхүү фестиваль нь анх удаа зохион байгуулагдаж байгаа юм. “ХОТЫН СОЁЛ” ОНЛАЙН КОНТЕНТ ФЕСТИВАЛИЙН УДИРДАМЖ ҮЗЭХ
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс