Сонгуульд горилж явсан Д.Үүрийнтуяаг С.Эрдэнэ “жийжээ”

АН-ыханд “Баянголын” гэгддэг Д.Үүрийнтуяа намын даргадаа жийгджээ. Уг нь мань хүн С.Эрдэнэ даргатайгаа олон жилийн туршид хамтын ажиллагаатай, гар нийлж ирсэн. Гэвч Д.Үүрийнтуяа нь Ерөнхийлөгч Х.Баттулгын Эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн бодлого, иргэний оролцооны асуудал хариуцсан орон тооны зөвлөх болсноор ийн хуучин дарга, цэрэг хоёрын түнжин муудсан хэрэг. Д.Үүрийнтуяа Ашигт малтмалын газрын дэд дарга, дарга, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт албаны дарга, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга зэрэг төрийн болон улстөрийн албан тушаал хашиж байсан нэгэн.
Дээрх албан тушаалуудыг хаших үед одоогийн АН-ын дарга С.Эрдэнэ л чирч явсан гэдэг. Бүр нам, төрийн ажлыг ч, гэмт хэргийг хамтдаа хийсэн хэмээн АН-ыхан цоллож байсан нь саяхан.
Тухайлбал, 2009 оны нэгдүгээр сард С.Эрдэнэ нарын найман хүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн шүүхээр хэлэлцэж байсан. С.Эрдэнэ өөрийн үүсгэн байгуулсан “Төгс эрдэм” төрийн бус байгууллагынхаа машиныг Нийслэлийн нийгмийн даатгалын газарт 18 сая төгрөгөөр шахсан, өөрийгөө өмгөөлүүлэхээр нийгмийн даатгалын хөрөнгөөс 1.9 сая төгрөг завшсан, Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд байдаг 45 сая төгрөгөөр үнэлэгдсэн “Гэрэл” зочид буудлыг Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газарт 95 сая төгрөгөөр шахсан, УИХ-ын 2008 оны сонгуулийн 25-р тойргийн дүнг будилаантуулсан гэсэн дөрвөн зүйлээр буруутгасан байдаг. Эдгээр хэрэгт буруутгагдан 150 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасанчлан эд хөрөнгө завшсан гэсэн үндэслэлээр С.Эрдэнэд 6 жил, Д.Үүрийнтуяа, Б.Лувсандагва нарт 5 жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Мөн сонгуулийн дүн будлиантуулсан хэрэгт Ч.Чулуунчимэг, Д.Үүрийнтуяа, Н.Ширэндэв, Б.Жаргал, Г.Намхайдорж нарыг буруутган 5.5 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ. С.Эрдэнэ, Д.Үүрийнтуяа, Б.Лувсандагва нарын завшсан 45 сая төгрөгийг яллагдагч нараас гаргуулж, Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгож, эд хөрөнгийг нь хураахаар болсон байдаг. Ийнхүү Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга С.Эрдэнэ 6 жилийн хорих ял авсан түүхтэй. Гэвч 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж ялалт байгуулснаар 2009 оны аравдугаар сарын 17-ны өдөр С.Эрдэнэ, Д.Үүрийнтуяа нарыг шоронгоос гаргасан байдаг.
Тэд ийм л хамтын ажиллагаатай байсныхаа хэрээр Д.Үүрийнтуяа С.Эрдэнэ даргадаа итгэж энэ удаагийн сонгуулиар БГД-ээс нэр дэвшинэ хэмээн баахан хөрөнгө хаяж, усалгаа хийжээ. Намдаа тушаах хандиваас гадна мань хүн дүүрэгт 600-700 сая төгрөг зарцуулсан нь талаар болсон хэмээн намыхан нь шивэр авир гэх болжээ. Харамсалтай нь АН-ын дарга С.Эрдэнэ Ерөнхийлөгч Х.Баттулгын гэх хүмүүсийг нэр дэвшихээр горилмогц, жийж эхэлсэн нь ийн “өөрийнхөө” хүнийг ч өшиглөхөд хүргэсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: ERENNEWS.MN

скачать dle 12.0

Холбоотой мэдээ