ДЭМБ: Тамхи татдаг хүмүүс халдвар авах эрсдэл өндөр байна
Тамхи татдаг хүмүүс “COVID-19”-өөр халдварлах магадлал тамхи татдаггүй хүмүүсийнхээс өндөр байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ.
ДЭМБ мэргэжилтнүүдийн олон судалгаанд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр тамхи татдаг хүмүүс халдвар авах эрсдэл илүү өндөр болохыг тогтоожээ. ДЭМБ-ын мэдээлснээр, “COVID-19” нь хамгийн эхэнд уушгийг гэмтээдэг бөгөөд тамхи татах нь уушгины үйл ажиллагааг доголдуулдаг тул коронавирус болон бусад халдвартай өвчинтэй тэмцэх чадварыг нь сулруулдаг байна.
Мөн ДЭМБ тамхи, никотин зэрэг нь “COVID-19”-өөр халдварлах эрсдэлийг бууруулдаг гэх мэдээллийг тараахгүй байхыг судлаач, эрдэмтэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд анхааруулжээ. Халдвар авсан хүмүүсийн дунд тамхи татдаггүй хүмүүс харьцангуй бага хувийг эзэлж байгааг харуулсан хэд хэдэн судалгаа гарсны дараа ДЭМБ энэхүү мэдэгдлийг хийжээ.