Ариутгагч төхөөрөмжтэй боллоо

Ариутгагч төхөөрөмж нь таван минутанд 20 автомашин ариутгах хүчин чадалтай. Мөн автомашиныг хоёр хажуу тал, дээд доод, араас нь мананцар үүсгэгч хошуугаар шүршин ариутгах зориулалтай юм.

Ингэснээр дэлхий дахинд хурдацтай тархаад байгаа шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байгаа автомашин, техник хэрэгслийг ариутгах боломжтой боллоо гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.