Устаж үгүй болсон гэгдэж байсан цэнхэр зөгий эргэн иржээ
Маш ховор, хэдэн жил үзэгдэхээ больсон Флоридагийн цэнхэр зөгий буюу каламинта (Osmiacalaminthae) Лейк-Уэльс нурууны бэлээр дахин гарч ирсэн тухай судлаачид мэдэгдлээ.
Каламинта нь цэцгийн тоос суулгаж явахдаа толгойгоо урагш хойш дохидог зуршлаараа онцлог. Цэнхэр зөгийн амьдралыг тэтгэгч Calamintha ashei гэдэг ургамал мөхлийн ирмэгт ирсэн учир энэ шавж үлдсэн гэдэгт эрдэмтэд итгэл муутай байсан юм.
Устаж үгүй болсон гэгдэж байсан цэнхэр зөгий эргэн иржээ
Флоридагийн төвд Уэльс-Риж нуурын ойролцоох 26 км2 талбай бүхий дөрвөн газарт зөгий бүртгэгджээ. “Их хэмжээгээр зөгий харагдсан нь түүнийг урт хугацааны ирээдүйд амьдарна” гэсэн найдлага төрүүллээ гэж нээлтийг хийсэн хүмүүсийн нэг Чейз Киммел ярьжээ.