"Шинэ" эвсэл малчдын төлөөллөөс гурван хүнийг нэр дэвшүүлжээ

Мэргэжлээр нь авч үзвэл инженер 15, эдийн засагч, санхүүч 16, улс төр, төрийн удирдлага судлаач дөрөв, их эмч, багш найм, нийгмийн ухааны салбарын төлөөлөл тав, хуульч, эрх зүйч 12, малчдын төлөөлөл гурав, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл гурав, мэргэжлийн холбоодын төлөөлөл долоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл нэг хүнийг нэр дэвшүүлжээ.
"Шинэ" эвслээс нэр дэвшигчдийн дундаж нас нь 48 бол тэдний 10 нь 25-40 насны, 27 нь 40-50 насны, 37 нь 50-иас дээш насны хүмүүс юм байна.