“Баянбүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх авто замын ажил 45 хувьтай байна
“Баянбүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх 1.09 км авто замын ажил 45 хувьтай байгаа ажээ.
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй 2020 оны томоохон шинэчлэлтийн ажлын нэг гэж хэлж болох энэ ажлыг өнгөрсөн сарын 15-наас эхлэн хийж байгаа.
Авто зам шинэчлэх хүрээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлаж, инженерийн шугам сүлжээ, асфальт бетон хучилтыг авч дуусган тэмдэг тэмдэглэгээг хийж байна. Авто замын ажил бүрэн дууссаны дараа Баянбүрдийн тойргийн шинэчлэлтийн ажлыг үе шаттай эхлүүлэх юм байна. Тухайн авто замыг 1988-1989 онд барьсан бөгөөд өнөөдрийг хүртэл нийт замын уртад бүрэн шинэчлэлт хийгээгүй аж. Энэ замыг шинэчилснээр 3.75 метр өргөн зургаан эгнээ, хоёр талаар нь явган хүниий замтай болох юм.