Үндэсний их баяр наадмыг хэрхэн, яаж хийх асуудлаар ажлын хэсэг дараах саналуудыг гаргажээ

Комиссын гишүүдээс хэрэв энэ жил наадам тэмдэглэх бол ямар хэмжээнд тэмдэглэх вэ гэдэг хувилбарууд гарсан байна.
- Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас сэргийлэх, онцгой нөхцөл байдлын үед Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг үзэгчгүйгээр, олон нийтийн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх
- Цар тахалтай холбогдуулан баяр наадмын Үндэсний бөхийн барилдаан, Хурдан морины уралдаан, Үндэсний сур, шагайн харвааг тусгай горимоор зохион байгуулах
- Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээнээс бусад төрийн хүндэтгэлийн концерт, үдшийн цэнгүүн, үзэсгэлэн, үзвэр үйлчилгээ, урлаг, соёлын арга хэмжээ, уяачдын наадмыг зохион байгуулахгүй байх;
- Баяр наадмын үйл ажиллагаанд оролцогчдын бүртгэлийг цахимаар зохион байгуулж, салбар хороогоор дамжуулан мандатыг олгох;
- Төв цэнгэлдэх хүрээлэн, Сур болон шагайн харвааны асар, Хүй долоон худаг руу иргэд, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах;- Үндэсний их байр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт худалдаа үйлчилгээг хориглох;
- Үндэсний их баяр наадмыг зохион байгуулагч, гишүүд, оролцогч, хэвлэл мэдээллийн ажилтнууд коронавируст халдварын шинжилгээнд хамруулах,
- Үндэсний их баяр наадам зохион байгуулагдах газруудад халдвар ариутгалын цэгийг ажиллуулж, тогтмол ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх
- бүс, даншиг наадам, бусад / төрийн болон төрийн бус байгууллагын ой, ургийн баяр, төгсөлтийн уулзалт, насны ой гэх мэт/ арга хэмжээг зохион байгуулахыг хязгаарлах;
- Аймаг, сумдын баяр наадмыг Үндэсний их баяр наадам зохион байгуулагдах 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд багтаан зохион байгуулах зэрэг санал яригдаж байгаа аж.