Н.Золжаргал нарын 7 хүнд холбогдох шүүх хурлыг хойшлуулжээ
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр буюу 5 дугаар сарын 22-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлосон.
Улмаар шүүх хуралдааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй гэх үндэслэлээр шүүгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзжээ. Шүүгчийн уг татгалзлыг тус дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаанд яллагдагч Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулжээ.
Дээрх нэр бүхий хүмүүсийг "Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, "Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.
Эх сурвалж: Erennews.mn