2019 онд үйл ажиллагааны үр дүнгээр тэргүүлсэн агентлагуудад шагнал гардууллаа

Тус үнэлгээгээр Тэргүүн байр эзэлсэн Э.Чагнаадорж даргатай Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг өргөмжлөл, 1,000,000 төгрөгөөр, Хоёрдугаар байр эзэлсэн М.Адъяабаатар даргатай Онцгой байдлын газрыг өргөмжлөл, 800,000 төгрөгөөр, Гуравдугаар байр эзэлсэн Н.Гантулга даргатай Байгаль орчин, аялал жуулчлалын газрыг өргөмжлөл 500,000 төгрөгөөр тус тус шагнаж, урамшуулжээ.