Арьс ширний үйлдвэрүүдийг Дархан хот руу нүүлгэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Зөвшөөрөлгүй баригдсан хашаа хороог цэгцлэх ажил явагдаж байна. Нийслэлийн есөн дүүргийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 42 аж ахуй нэгжийн хашаа, хороог өөрчлөх шинэчлэх буулгах ажил хийгдэж байгаа. Энэ ажилд зарим аж ахуй нэгжүүд сайн оролцож байгаа бол зарим аж ахуй нэгжүүд идэвхгүй оролцож байна. Шаардлагад нийцээгүй газруудыг хот буцаан авах ажил хийж байгаа.
Өнгөрсөн хугацаанд 12 аж ахуй нэгжийн хашааг албадан буулгасан. Энэ ажил зургаадугаар сарын 01 хүртэл үргэлжлэх ёстой. Гэхдээ шаардлагатай гэж үзвэл цааш үргэлжилнэ” гэсэн юм. Мөн ирэх жил гэхэд арьс ширний үйлдвэрүүдийг Дархан хот руу нүүлгэх, "Харгиа" цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, "100 айл"-ыг ирэх хавар гэхэд бүрэн нүүлгэнэ. Мөн “Нарантуул” болон барилгын захууд ч нүүх ёстой. Бид бизнесүүдээ ад үзэж буй хэрэг биш” гэж мэдээлсэн байна.