Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоох үеийн нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлт
Монгол Улсын шадар сайдын 2020 оны 33 дугаар тушаалын дагуу "Коронавируст /Ковид-19/ цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ, дадлага сургуулилалтыг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 08:00-18:00 цагийн хооронд иргэдийн хөл хорио, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэсэн. Дээрх ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг хаахтай уялдуулан нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүдийг зогсоох, уртасгах буюу тойрч явуулах, богиносгох зэрэг нийт 42 чиглэлд шуурхай зохицуулалт хийгдэх юм байна.