Налайхын замын II хэсгийг энэ сарын 23-нд нээнэ
Нийслэлийн Налайх дүүрэгт хийгдэж буй “Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 4.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын газар шорооны ажил дууссан бөгөөд эхний хэсгийн 2.3 км замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2020 оны 6 дугаар сарын 10-нд нээсэн.
Тэгвэл 2 дугаар хэсэг буюу үлдсэн 1.2 км авто замын хашлага суурилуулалт болон асфальтбетон хучилтын бэлтгэл ажлууд хийгдэж байгаа зорчих хэсгийн хөдөлгөөнийг 23-ны өдөр нээхээр төлөвлөөд байгаа юм.
Уг бүтээн байгуулалтад 80 гаруй инженер, 30 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцож байгаа ажээ.