Налайх дүүргийн 4,4 км авто замын хоёрдугаар хэсгийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нээхээр төлөвлөөд байна
![](http://www.tur.mn/uploads/posts/2020-06/1592546272_454b4070f66301acef5e7e495b9edc8b.jpeg)
Ажлын хүрээнд трасст өртсөн инженерийн шугам сүлжээ, авто замын газар шорооны ажил бүрэн дуусч, эхний хэсгийн 2,3 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нээлээ.
![](http://www.tur.mn/uploads/posts/2020-06/1592546176_1acbf292c642b48e64a0008287ff27d4.jpg)
Өнөөдрийн байдлаар 2-р хэсэг буюу үлдсэн 1,2 км авто замын хашлага суурилуулалт болон асфальтбетон хучилтын бэлтгэл ажлууд хангагдаад байна.
Авто замын хоёрдугаар хэсгийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нээхээр төлөвлөөд байна.
Тус ажлыг гэрээт хугацаанаас нь өмнө 30 гаруй техник хэрэгсэл, 85 инженер техникийн ажилчид шахуу график төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж байна.
НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР