Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2019 I-XII статистик мэдээ
Эх сурвалж: Уул уурхай хүнд үйлдвэрийн яам Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг "Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаар салбарын 2019 оны жилийн эцсийн статистик, цаг үеийн мэдээллийг олон нийтэд танилцуулж байна.1. УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАР МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ (ХУРААНГУЙ)1.1. Макро эдийн засгийн үзүүлэлт2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72 хувь, экспортын 90 хувийг тус тус бүрдүүлж байна. 1.2. Төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө, гүйцэтгэлМонгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2019 оны гүйцэтгэлээр 11.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.9 их наяд төгрөг буюу 18.6 хувиар өссөн байна.Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 590.7 тэрбум төгрөг буюу 25.4 хувиар өссөн байна.Үүнд:Уул уурхайн салбараас 2.6 (21.96%) их наяд төгрөг,Газрын тосны салбараас 232.3 (1.95%) тэрбум төгрөг,Тусгай зөвшөөрлийн төлбөр 36.9 (0.31%) тэрбум төгрөг,Бусад орлого 29.3(0.25%) тэрбум төгрөг.Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 24.5 хувийг бүрдүүлж байна.1.3. Уул уурхай, олборлох салбарын төсөвт төвлөрүүлсэн орлого (дэлгэрэнгүй)2019 оны гүйцэтгэлээр улсын төсөвт 2,621.56 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна.Үүнээс:Алт 116.84 тэрбум төгрөг,Нүүрс 1,210.57 тэрбум төгрөг,Цайр 66.27 тэрбум төгрөг,Зэс 1,090.12 тэрбум төгрөг,Төмөр 25.42 тэрбум төгрөг,Жонш 34.82 тэрбум төгрөг,Бусад 77.53тэрбум төгрөг.Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 570.05 тэрбум төгрөг буюу 27.8 хувиар өссөн байна.Үүнд:Нүүрс 300.01(32.9%)тэрбум төгрөг,Зэс 218.23(25.0%)тэрбум төгрөг,Алт 36.84(46.1%) тэрбум төгрөг,Жонш 18.48(113.1%) тэрбум төгрөг,Төмөр 8.37(49.1%)тэрбум төгрөг. Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж буурсан үзүүлэлттэй байна.Үүнд:Цайр 10.65(13.8%) тэрбум төгрөг,Бусад 1.23(1.6%) тэрбум төгрөг 2. АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР2.1. Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл2.1.1. Уул уурхай, олборлох салбар2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 50.83 сая тн нүүрс,1.26сая тн зэсийн баяжмал, 16.25 тн алт, 5.30 мян.тн молибдений баяжмал, 156.15 мян.тн хайлуур жоншны хүдэр, 47.49 мян.тн хайлуур жоншны баяжмал, 8.57 сая тн төмрийн хүдэр,3.39сая тн төмрийн хүдрийн баяжмал,83.09 мян.тн цайрын баяжмалтус тус үйлдвэрлэсэн байна.Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 824.44 сая тн буюу 1.6 хувь,төмрийн хүдэр 2.35 сая.тн буюу 37.7 хувь, хайлуур жоншны хүдэр 54.98 мян.тн буюу 54.3 хувиар тус тус өссөн байна.Харин зэсийн баяжмал 48.40 мян.тн буюу 3.7 хувь,алт 4.40 тн буюу 21.3 хувь, молибдений баяжмал 183.40 тн буюу 3.3 хувь, төмрийн хүдрийн баяжмал 19.18 мян.тн буюу 0.6 хувь,хайлуур жоншны баяжмал 33.24 мян.тн буюу 41.2 хувь, цайрын баяжмал 4.76 мян.тн буюу 5.4 хувиар тус тус буурсан байна.2.1.2. Хүнд үйлдвэрийн салбар2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 208.54 мян.тн нүүрсэн шахмал түлш, 11.76 мян.тн катодын зэс, 28.43 мян.тн металл бэлдэц, 26.90 мян.тн металл цувимал,9.23 мян.тн ган төмөр хийц,81.95 тн цахилгаан утас тус тус үйлдвэрлэсэн байна.Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 206.62мян.тн буюу 108.6 дахин их,ган төмөр хийц2.53 мян.тн буюу 37.7 хувиар тус тус өссөн байна.Харин катодын зэс 2.42 мян.тн буюу 17.1хувь,металл бэлдэц745.40 мян.тн буюу 2.6 хувь, металл цувимал 4.69 мян.тн буюу 14.8 хувь,цахилгаан утас 13.20 тн буюу 13.9 хувиар тус тус буурсан байна.2.1.3. Газрын тосны салбар2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6.88 сая баррель газрын тос үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад газрын тос 487.42 мян.бар буюу 7.6 хувиар өссөн байна.2.2. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлАж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр17.37 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.75 (11.2%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 12.47 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.24 (11.1%)их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.15(28.6%)их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 71.8 хувийг эзэлж байна.2.3. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүнАж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 20.09 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.79(9.8%) их наяд төгрөгөөр өслөө.Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 13.66 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 970.60(7.7%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 800.43(19.0%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 106.38(1.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.Аж үйлдвэрийн салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүнээс 13.57(67.6%) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүнээс 11.32(82.9%) их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.2.4. Аж үйлдвэрийн салбарт ажиллагсадтэрбум төгрөг