Долоодугаар сарын цаг агаарын төлөв
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увс, Завханы хойд хэсгээр олон жилийн дундаж орчим, бусад нутгаар 1.5–20С дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр өмнөх үеэсээ 2–5°С–аар дулаарна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн, дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орж, зарим газраар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12-14 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн ихэнх нутаг, Архангай, Булганы хойд, Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр олон жилийн дундаж орчим, бусад нутгаар 1.5–20С дулаан байна. Хур тунадас Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дундаж орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеэр өмнөх үеэсээ 2–5°С -аар сэрүүснэ. Бусад хугацаанд дулаарч, өдөртөө 28-32 градус хүрч хална.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд үе болон сүүлчээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дундаж орчим, бусад нутгаар дундажаас 1.5–20С дулаан байна . Хур тунадас Дорнодын ихэнх нутаг, Хэнтийн хойд хэсгээр ахиу байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлчээр дулаарч, өдөртөө 30 – 35 градус хүрч хална. Харин нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн, дунд үеээр өмнөх үеэсээ сэрүүснэ.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундажаас1.5–20С дулаан байна. Хур тунадас Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дундажаас бага, бусад нутгаар дундаж орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр дулаарч, өдөртөө 31-36 градус хүрч хална. Харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өмнөх үеэсээ сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.
Долоодугаар сард нутгийн хойд хэсгээр олон жилийн дундаж орчим боловч ихэнх нутгаар дундажаас дулаан байх төлөвтэй, үе үе хэт халж болзошгүй. Харин хур тунадасны хувьд нутгийн зүүн хойд хэсгээр ахиу, баруун өмнөд болон өмнөд хэсгээр бага, бусад нутгаар олон жилийн дундаж орчим байх төлөвтэй. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг агаарын гамшигт үзэгдлийн давтагдал, эрч хүч нэмэгдэж байгаа тул зуны улиралд зурвас газраар үе үе ширүүн аадар бороо, мөндөр орж, үер буух, салхины түр зуурын хүчтэй ширүүсэлт ажиглаглагдах магадлал өндөр байдаг. Иймд аадар хур тунадас орсны дараа гол, мөрний усны түвшин огцом нэмэгдэж, үер усны аюул тохиолдож болзошгүй байгааг урьдчилан анхааруулж байна.