Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцсан эсэх шүүхэд хамаагүй бололтой

 
Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өмгөөлөгчөө өөрчилсөн, мөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлтийг тавьсан. Мөн түүнтэй хамт саатулагдсан н.Отгонбаярын эрүүл мэнд тааруу байгаа учраас таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг өмгөөлөгч нь тавьсан байна. Гэвч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэн хуралдааныг үргэлжүүлэхээр боллоо.
Шүүх бүрэлдэхүүний зүгээс "Өмгөөлөгчөө сольсон үндэслэлээр шүүгдэгч Ж.Эрдэнэбатын хүсэлтээр шүүх хуралдааныг өмнө нь хоёр ч удаа хойшлуулж байсан" гэдэг тайлбар хийлээ. Тиймээс шүүгдэгч Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч н.Батсүх хэрэгтэйгээ бүрэн танилцаж чадаагүй байгаа үед шүүх хурал үргэлжлэх болж байна.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ