НӨАТ-ын хоёрдугаар улирлын баримтын бүртгэл хоёр хоногийн дараа дуусна
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалтыг улирал бүрт олгодог болсон. Энэ дагуу 2020 оны хоёрдугаар улирлын буцаан олголтыг энэ сард иргэдийн дансанд шилжүүлэх ажээ. Тиймээс хоёрдугаар улиралд хийсэн худалдан авалтын цахим төлбөрийн баримтаа 2020 оны долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах боломжтой. НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодоггүй. Иргэн та НӨАТ-тай холбоотой мэдээллийг 1800-1288, 75777507 дугаарын утсаар авах боломжтой.