Б.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулжээ

 
Нийслэлийн прокурорын газраас “Эрэл” ХХК-нийн ТУЗ-ийн дарга ажилтай Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь / Мөнгө угаах/ заалтад зааснаар / Мөнгө угаах/ гэмт хэрэгт, “Эрэл” ХХК-ны хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар / Мөнгө угаах/ хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны зургаадугаар сарын 2-ны өдөр хүлээн авсан.
Улмаар гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны долоодугаар сарын 24-ны өдрийн 13:30 цагт товлосон боловч шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа өвчтэй, мөн шүүгдэгч нар сонгож авсан өмгөөлөгч нар дээрээ дахин нэмж өмгөөлөгч авсан тул өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, мөн өмгөөлөгч Д.Отгонбат шинжээч болон хохирогч оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2020 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 13:30 цаг хүртэл хойшлууллаа.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар


скачать dle 12.0

Холбоотой мэдээ