Дарь эхийн гудамжны 3.3 км авто замыг бүрэн хаана

Байнзүрх дүүргийн 27-р хороо, 2-р хороо "Дарь-Эхийн гудамж"-ны 3.3 км автозамыг шинэчлэх ажлын хүрээнд уг замыг 2020 оны 07-р сарын 27-ны 22:00 цагаас эхлэн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийгдэнэ.Эхний ээлжинд "Ус зайлуулах шугам, хоолой"-г суурилуулахтай холбогдуулан тус хэсгийн авто замыг 2020 оны 07-р сарын 27-ны 22:00 цагаас 08-р сарын 10-ны 08:00 цаг хүртэл бүрэн хаах тул тус замаар хөдөлгөөнд оролцох боломжгүйг анхааруулж байна.
Иймээс тус орчинд амьдардаг ард иргэд гудамж дундуурх, доорх зурган дээрх замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.



скачать dle 12.0

Холбоотой мэдээ