Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, иргэдээс ирсэн санал хүсэлт, гомдлын дагуу газрын зөрчлийг арилгах ажлыг нэн даруй эхлүүлж, яаралтай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов


Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, иргэдээс ирсэн санал хүсэлт, гомдлын дагуу газрын зөрчлийг арилгах ажлыг нэн даруй эхлүүлж, яаралтай арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт бүртгэлийн хэлтсийн дарга Д. Бат-Өлзий болон дүүргийн Газар зохион байгуулалтын албаны удирдлагуудад үүрэг болголоо. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны цахим хуудаст өнөөгийн байдлаар 83 иргэн гомдол санал ирүүлээд байна. Үүнд: Нийтийн эзэмшилийн зам талбай дээр ТҮЦ байршуулсан, барилга байгууламж барьсан, орц гарц хаасанаас болж автомашин болон явган зорчих явах боломжгүй болж аюултай нөхцөл байдал үүссэн. Орон сууцны хороолол дунд нүх ухсан, гэр хороололын дунд орц гарц хааж хашаа барьсан зэрэг гомдлууд зонхилж байна. Ирэх 7 хоногоос эхлэн иргэдээс ирсэн гомдлын мөрөөр ажиллаж авсан арга хэмжээг албан ёсны цахим хуудсаар тогтмол дамжуулан хүргэх болно.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ