Нийтийн албанд томилогдох 375 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан үзэв

Авлигатай тэмцэх газар 2020 оны 8 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 119 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.Өнгөрсөн долоо хоногт 158 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 375 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Хянан шийдвэрлэсэн 119 мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 107, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 5, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож 7 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгөв.
Одоогоор ажиллагаанд 256 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ