Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны хүүхэд багачууд оюуны спортоор үнэ төлбөргүй хичээллэх нөхцөл бүрдлээ

Дэлхийн Зөн Монгол Хайлааст ОНХ-өөс зарласан төслийн уралдаанд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн хамт олны “Зөв төлөвшил хүүхдийн ирээдүй” төсөл шалгарсан байна. Ийнхүү 16 дугаар хорооны хүүхэд багачуудад чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх боломж олгохоор оюуны спортын 4 төрөл болох шатар даам, тэннис, шагай харваа, кэмдаманы сургалтыг явуулах боломжтой боллоо.
Сургалтын хэрэглэгдэхүүн, материалаар дэмжлэг үзүүлж тэдгээрийг хүлээлгэн өгч, “Зөв төлөвшил хүүхдийн ирээдүй” сургалтын нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд хорооны засаг дарга, ЧДИТХ-ын төлөөлөгч Т.Идэрцагаан, ЧДИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбат, Иргэдийн нийтийн хурлын дарга Н.Сэргэлэн, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын үйл ажиллагааны удирдах ажилтан Н.Амгаланбаатар, ажилтан Батбаяр, ахмадын зөвлөлийн дарга Д.Лхагвацэрэн, сургалтын багш ахмадын зөвлөлийн тэргүүлэгчид, ахмадууд, хэсгийн ахлагч нар оролцлоо. Хүлээлгэн өгсөн сургалтын хэрэгсэл: -Шатар 10ш, Даам 10ш, Кэмдама 15ш, Тэннисний ширээ иж бүрнээр 2ш /хос ракет 8ш, бөмбөг 20ш/, Шагай харваан хэрэгсэл 2 ширхэг иж бүрдэл.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРОО
 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ