Чингэлтэй дүүргийн албан хаагчид сайн дураараа цусаа хандивлалаа
Монгол Улсын хэмжээнд эмнэлэгүүдийн цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангадаг цорын ганц байгууллага нь ЭМЯ-ны харъяа “Цус сэлбэлт судлалын үндэсний төв” юм. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид сайн дураараа өнөөдөр тус төвд цусаа хандивлалаа.
Сайн дурын үндсэн дээр өөрийн саналаар 350-400 гр цусаа хандивласнаар гурван хүний амь насыг аврах боломжтой байдаг. Тиймээс эмэгтэй 45 кг дээш, эрэгтэй 50 кг дээш жинтэй, 17-60 хүртэлх насны хүмүүс эрүүл мэндийн асуумж хуудас бөглөн цусаа хандивлах боломжтой юм.