Чингэлтэй дүүргийн огцом эргэлттэй замын 26 хэсэгт толь байршууллаа

Авто замын огцом эргэлттэй цэгүүдэд зам тээврийн осол аваар гарах эрсдэл өндөр байдаг. Иймээс иргэдэд аюулгүй орчин бүрдүүлэх үүднээс Чингэлтэй дүүргийн 7-19 дүгээр хороодын 26 авто замын хэсэгт толь суурилууллаа.
Уг ажлыг дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс ирсэн саналд үндэслэн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл шийдвэрлэжээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ