Борхүүгийн Сүхбаатар тойрогтоо хамгийн их хөрөнгө оруулалтыг татсан төлөөлөгчөөр шалгарлаа
Өнөөдөр 2016-2020 оны НИТХ-ын хаалтын хүндэтгэлийн чуулган зохион байгуулагдлаа. 2016-2020 онд “НИТХ” ээлжит болон ээлжит бус 55 удаагийн хуралдааныг зохион байгуулж, 109 тогтоол баталжээ. Мөн Тэргүүлэгчдийн хуралдааныг 129 удаа зохион байгуулж, 784 тогтоол баталсан байна. Үүний зэрэгцээ нийслэл Улаанбаатар хотын хөгжлийг хурдасгаж, оршин суугчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөл, эрүүл мэндийн болон боловсролын салбарын үйлчилгээний чанарыг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргах, аж ахуйн нэгжүүдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хотын цаашдын хөгжлийг зөв голдиролд оруулах, авто зам болон инженерийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд олон шийдвэрүүдийг гарган ажиллажээ.Мөн Чуулганы үеэр өнгөрсөн 4 жилийн хугацаанд хурлын үйл ажиллагаанд ажил хэрэгчээр оролцож, тойрогтоо хамгийн их хөрөнгө оруулалтыг татан санал санаачлага гарган ажилласан төлөөлөгчдийг урамшууллаа.
БОРХҮҮГИЙН СҮХБААТАР нь Өнгөрсөн хугацаанд тойрогтоо 50 ТЭРБУМ 540 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тойрогтоо татан 63 төсөл, арга хэмжээ бүтээн байгуулалтын ажлыг хийсэн байна.
Мөн “Нийслэлийн Орон сууцны корпораци”-ийн даргаар ажиллаж Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг 2017 онд боловсруулан амжилттай хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд энгийн түрээс болон түрээслээд өмчлөх, газрыг орон сууцаар солих зэрэг ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦны олон төрөл хэлбэрийг нэвтрүүлэн 6000 гаруй иргэдийг орон сууцанд хамруулсан байна.