Н.Батсүмбэрэл газартай холбоотой 1500 асуудлыг шийдвэрлэж өгчээ
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлээр ахлуулсан Газар эзэмших, ашиглах эрхэд хяналт тавих зөвлөл нийт 10 гаруй хуралдаанаар 1500 орчим асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Тухайлбал, газар эзэмших, ашиглах 598 эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан бол газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн 630 асуудлыг шийдвэрлэж өгчээ. Мөн газар эзэмших 216 эрхийг баталгаажуулж өгсөн байна.Дүүргийн Засаг дарга болсноос хойш Н.Батсүмбэрэл газрын маргаан, газар өмчлөх, эзэмшихтэй холбоотой асуудалд багагүй анхаарах болсон бөгөөд бусдын өмчлөх, эзэмших хүсэлтийг хав дарж, ашиг сонирхлын зөрчил гаргах болсон төрийн түшмэдтэй ч хатуу хариуцлага тооцож ажилласан аж. Тухайлбал ажил харуицсан зарим төрийн албан хаагчийн ширээнд газартай холбоотой 940 орчим асуудал хүлээгдэж байсныг шийдвэрлэж өгсөн байна. Мөн бусдын газрыг хууль бусаар булаах, аливаа иргэний асуудлыг шийдвэрлэхдээ авилга авах, хүнд суртал гаргасан гэх асуудлуудыг цэгцэлж, зарим төрийн албан хаагчдад хариуцлага тооцуулахаар зохих газарт нь ханджээ.