Т.Доржханд: ХҮН-ийг АН-тай хамтраагүйнх нь төлөө Ерөнхийлөгч хуулийн хайчиндаа орууллаа
Сонгууль бүрийн өмнө л сонгогдох эрхээ хасуулж байдаг нэгэн өрөвдмөөр намтай болжээ. Энэ удаагийн Орон нутгийн сонгуульд ч ХҮН намынхан нийслэлд нэр дэвшүүлэх эрхээ шүүхийн шийдвэрээр хасуулжээ.ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаярыг хууль бусаар томилсон хэмээн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаснаар үйл ажиллагааг түдгэлзүүлэх шийдвэр гаргаад байна.
ХҮН-д үүсээд байгаа энэ асуудал анхных биш. Өмнө нь 2016 оны УИХ-ын сонгуулиар хоёр дарга нь тамгаа булаацалдсанаар сонгуульд оролцох эрхээ хасуулж байлаа. Тухайн үед үүнийг МАН, АН-ынхан хагалан бутаргалаа хэмээн хардаж байсан. Харин энэ удаагийнханд Нийслэлийн АН-ыг удирдан сонгуульд оролцож байгаа Д.Пүрэвдаваагаар дамжуулан Ерөнхийлөгч Х.Баттулга оролцсон хэмээн ХҮН намын удирдлагууд мэдэгдэж байна.
УИХ-д сонгогдсон Т.Доржханд , “Бид хэн нэгэнтэй хүчээр нэгдэж сонгуульд орохгүй ээ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Бид хэн нэг даргын хэрэгсэл биш ээ. Хэрэв та нар бидэнтэй хамтарч сонгуульд орохгүй бол хуулийн хайчиндаа оруулж сонгуульд оролцуулахгүй гэдэг мессэжийг тов тодорхой өглөө гэж харж байна. Маш тодорхой хэлэхэд АН дээр МАХН+ ШИНЭН нам нэгдсэн. Бидэнд бас энэ байдлаар хандсан. Түүнийг бид маш эвтэйхнээр энэ бол тохиролцоо биш. Хэн нэгнийг ялахын тулд бид хүчээр хамтарч болохгүй. Үнэт зүйл зарчим дээрээ сууриалаад явах учиртай ювм аа гэсэн хариулт өгсөн. Харамсалтай нь хэдэн нөхөр ямар ч аргаар хамаагүй хүчээр засгаа авахаар улайрч шүүхийг ашиглаж байна гэж харж байна. Тиймээс өнөөдөр бид ардчиллыг хамгаалах нь үнэ цэнэтэй юм у, эсювэл хэн нэгэн хэсэг бүлэгтэй хамтраад ялах нь чухал юм уу гэдэг сонголт дээр байгаа. Бид хэн нэгтэй наймаа хийх гэж улс төрд ороогүй. Шууд хэлье. АН энэ бүхний ард талд Монгол Улсын Ерөнхийлөгч байна гэж бид хардаж байгаа. Халтмаагийн Баттулга та 2021 онд дахин Ерөнхийлөгч болно гэж бодож, улс төрийн бүх намыг өөрийнхөө тоглоомын дүрмээр явуулна гэж байгаа бол ҮГҮЙ шүү. Бид хэний ч хараат бусаар шийдвэрээ гаргаж явна” хэмээн мэдэгдлээ.Нийслэлийн ХҮН-ын дарга Наранбаяр, “Монгол Улсын Шүүх хэний дохиураар ажиллаж, яаж улстөрждөгөө харууллаа. Захиргааны хэргийн шүүхийн шүүгч захирамж гаргаад бүхэл бүтэн улстөрийн намыг сонгуульл оролцох эрхгүй болгож, сонгогчдын эрхэнд халдлаа. Ардчиллыг булшилсан хар өдөр эхэлж байгаад туйлын их харамсаж байна. Өнөөдөр АН ардчилын тулгуур зарчмыг уландаа гишгнэснээ харууулаа. Монгол Улсын Шүүх Ерөнхийлөгчийн дохиураар ажиллалаа. Энэ бол Ерөнхийлөгчийн зөвлөх, Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваагийн хийж байгаа ажил” гэлээ.Үйл явдал цаашид хэрхэн өрнөхөөс хэн ХҮН-ийг хуулийн хайчинд оруулсан нь тодорхой болно.