Лу.Болд, Ж.Батзандан нар ардчиллыг гишгэлээд, ардын нуруун дээр авирч байна


 
Шударга үнэний дуу хоолой хэмээн өөрсдийгөө цоллож, нам, үзэл бодлынхоо эсрэг орилж, чанга дуугарч явсан Лу.Болд, Ж.Батзандан ШИНЭ-ийн нам байгуулж, дарга, удирдлага нь болсон.Сүүлийн үед тэд өөрсдийгөө дахиад л АН-аас хөөгдсөн хэмээн матрын нулимс унагах болжээ. Үнэн хэрэгтээ 2016 онд АН-ын нэрээр УИХ-ын гишүүн болчхоод ядаж л бүлгийн дарга болгосонгүй гэж гомдоллон намынхаа эсрэг үйл хэрэг өрнүүлж, эцэстээ МАН-ын гурван гишүүнтэй очиж, нэгдсэн. Нэгэнт нам, намын бүлгийн бодлого шийдвэрээс зөрч, эсрэг үйлдэл хийн, үзэл бодлоосоо бултаж буй хүмүүстэй харицулага тооцох гэсэн ч Лу.Болд, Ж.Батзандан нар түрүүлж намаасаа гарлаа хэмээгээд ШИНЭ-ийн намыг байгуулснаа зарласан. Угаас тэд ингэж л улстөрийн ямар нэг нам, эвсэл байгуулж өөрсдийгөө дарга болгохоор өөр аргагүй.Тэдийг ардчиллыг гэх үзэл бодол үгүй, эрх мэдэл, хөрөнгө мөнгөний төлөө юугаа ч худалдаж мэдэх хүмүүс гэдэг нь илэрхий. Өөрсдийн гэсэн нам байгуулаад ч тус эс олсон. Үүнийг нь өнгөрөгч УИХ-ын сонгуулиар парламентад ганц ч суудал аваагүй Лу.Болд, Ж.Батзандан нар баталж, бараг л гудамжинд лааз өшиглөж явсан.Харин Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнхөө дэргэд зөвлөхийн орон тоонд томилж, одоо ардчилсан намыг “самруулж” байгаа.АН-ынхан дарга ч үгүй, өөрийн байр ч үгүй болсон тул хуучин бууны хугархай Лу.Болд нь ихэд санаа тавьж өөрийн Богд банкныхаа байранд хэдэн өрөө гаргаж өгч, орон нутгийн сонгуультай АН, МАХН, ШИНЭ намууд хамтран оролцоно хэмээн мэдэгдэж, гар, хөлөө барилцаж, олон нийтийн өмнө багагүй шоудсан.Зөвхөн НИТХ-д л гэхэд 45 төлөөлөгчөө хувааж байсан нь саяхан. Тэдний 37 нь Ардчилсан намаас, найм нь МАХН-аас нэр дэвших бөгөөд ШИНЭ намын тухайд Ардчилсан Намаас үүссэн, гишүүд дэмжигчид нэг учраас АН-аас нэр дэвшихээр болсон гэж байв. Үнэндээ АН-аас нийслэлийн төлөө зүтгэх нэр цэвэр 45 нэр дэвшигч олдохгүй л дээ.Харин өнөөдөр сонгуулийн сурталчилгаа ид явагдаж байх үед ШИНЭ-ийн намаас нэр дэвшигчид АН-ынхан Л.Болд, Ж.Батзандан нарыг намаасаа хөөсөн МАНАН бүлэглэлтэй хаана ч тэмцэнэ хэмээн дахиад л Ардчилсан намынхаа эсрэг агуулгатай сурталчилгаа цацаж, боломж олдвол НИТХ ч болов эрх мэдэлтэй болохын тулд “чичирч” явна.АН-ынхан нь хичнээн мэдсэн ч мэдээгүй царайлж, мөнгөнтэйн дээр, намыг нь “орон байраар” хангаж байгаа Лу.Болдын өмнө чимээгүйхэн бөхөлзөж байна.  Харин сонгогч олны хувьд улстөрийн ямар ч үзэл бодолгүй, албан тушаал, эрх мэдлийн төлөө “нүдээ ухаж өгөх”-өөс сийхгүй болчихсон Лу.Болд, Ж.Батзандан нар ардчиллыг үгүй хийчхээд, ард иргэдийн төлөө хэмээн чарлаж, ар нуруунд нь асаж байгааг сонгогч түмэн мэддэг болжээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ