Томуу, томуу төст өвчний тохиолдол 4.5 хувийг эзэлж байна

Мөн энэ сарын 03-ны байдлаар нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн 1123 оронд 667 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шинээр хэвтсэн өвчтөний 99 буюу 20.0 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд байгаагаас 91.9 хувь нь хүүхдүүд байна. Хүнд өвчтэй хүмүүсийн 15 буюу 19.2 хувийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа аж.
Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР