“Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээний удирдамж” батлагдлаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаар тушаалаар “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээний удирдамж” батлагдлаа. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын тархалтыг хязгаарлах, бууруулах, таслан зогсоох, шуурхай хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах, биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулахад удирдамжийн зорилго оршиж байна.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед авч хэрэгжүлэх арга хэмжээний удирдамжийг бүх шатны төрийн захиргаа, нутгийн удирдлагын байгууллага болон хуулийн этгээд мөрдлөгө болгон хэрэгжүүлнэ.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээний удирдамж”-ийг эндээс татаж авна уу гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.